БУЛГАН АЙМГИЙН ХЭМЖЭЭНД АВЛИГЫН ЭСРЭГ “ШУДАРГА БУЛГАН” АЯН эхлүүлээд байна.

Либерал Эмэгтэйчүүдийн Оюуны Сан нь Канадын Засгийн Газар, Азийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй "Авлигагүй нийгмийн төлөөх иргэдийн оролцоо" төслийнг хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн хүрээнд ЛЭОС-ийн Булган аймгийн салбараас Булган аймгийн хэмжээнд авлигын эсрэг “ШУДАРГА БУЛГАН” аян өрнүүлээд байна.
Та бүхэн дараах линкээр орж мэдээлэлтэй танилцана уу! 
https://www.facebook.com/%D0%A8%D1%83%D0%B4%D0%B0%D1%80%D0…/
БУЛГАН АЙМГИЙН ХЭМЖЭЭНД
АВЛИГЫН ЭСРЭГ “ШУДАРГА БУЛГАН” АЯН эхлүүлээд байна

Канадын Засгийн Газар Азийн сангийн дэмжлэгтэйгээр “Авлигагүй нийгмийн төлөөх иргэдийн оролцоо” төслийн хүрээнд ЛЭОС-ийн Булган аймгийн салбар Төрийн байгууллагын үйл ажиллагаанд иргэдийн бодит хяналт, оролцоог бий болгох, төрийн үйлчилгээг иргэдэд  тэгш нээлттэй хүргэх, авлигатай тэмцэх үйл хэрэгт иргэд, олон нийтийн оролцоо, дэмжлэг, хяналтыг бий болгоход чиглэн аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэсээс авлигын эсрэг “ШУДАРГА БУЛГАН” аяныг эхлүүлээд байна. Нийт Булган аймгийн төрийн байгууллга, иргэдийг тус аянд нэгдэхийг уриалаад байна.

Дээрх  аяны хүрээнд төрийн албан хаагчдийн дунд  “Авлига, ашиг сонирхлын зөрчил”-өөс ангид байх илэрхийлэлтийг бүх төрийн байгууллагуудад хүргүүлээд байна.
Шударга Булган” аянд аймгийн ЗДТГ, ШШГА, ИТХ, Цагдаагийн газар, прокурор, Булган сумын ЗДТГ, МСҮТ, Нийгмийн даатгал зэрэг 8 байгууллагын 450 гаруй төрийн албан хаагчид, 50 гаруй иргэд хамрагдаад байна. Энэхүү аян энэ оны 12 сары дуустал үргэлжлэх юм.
”АВЛИГА, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС”-ААС АНГИД БАЙХ ИЛЭРХИЙЛЭЛТ
БИД ӨРГӨСӨН ТАНГАРАГТАА ҮНЭНЧ БАЙЖ, ТӨРИЙН ХУУЛЬ, СМ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ХЭМ ХЭМЖЭЭГ ЧАНД САХИЖ, АВЛИГА, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС АНГИД АЖИЛЛАЖ – АМЬДРАХАА ИЛЭРХИЙЛЖ БАЙНА.

БИД ГЭР БҮЛ, НАЙЗ НӨХӨД, ХАМТ ОЛОНДОО ӨӨРИЙН ЭРХЭЛЖ БУЙ АЖИЛ, АЛБАН ТУШААЛ, АЖЛЫН БАЙРНЫ ЗОРИЛГО ЗОРИЛТОО ШУДАРГААР ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭ БАТЛАН ХАРУУЛАХАА ИЛЭРХИЙЛЖ БАЙНА. БИД ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭН “ АВЛИГА, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ”-ӨӨС АНГИД ХАМТ ОЛОН, БАЙГУУЛЛАГА БОЛЖ ХӨГЖИХӨӨ АРД ИРГЭД, ХАРИЛЦАГЧ БАЙГУУЛЛАГА, ХАМТ ОЛОН ТА БҮХЭНДЭЭ ИЛЭРХИЙЛЖ, УРИАЛАН ДУУДАЖ БАЙНА. 

Comments